Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
“Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг бүртгэлээ
2 долоо хоног өмнө   113
ЗХ-ны ээлжит хуралдаанаар “Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэв.
 
Банкны системд нөлөө бүхий банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох банкны шинэчлэлийн хүрээнд УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан. Энэ хүрээнд банкны системд нөлөө бүхий банкуудаас “Төрийн банк” ХХК нь нийтэд санал болгон гаргах хувьцаагаа СЗХ-нд бүртгүүлсэн анхны банк болж байна.
 
Ийнхүү банкны салбарын шинэчлэл, УИХ болон Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн болон орон нутгийн өмчийг олон нийтийн болгох ажил бодитоор хэрэгжиж эхэлсэн талаар СЗХ-ноос мэдээллээ. 
“Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлийг бүртгэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0