Энэ цаг үеийн тулгамдсан асуудлын нэг нь шатахууны хомсдол юм. Он гараад удаагүй байтал зарим шатахуун түгээх станцууд борлуулалтаа хязгаарлан үүдээ барьж, жижиглэнгийн хомсдол үүссэн. Өнөөдрийг хүртэл шийдэлд хүрч чадаагүй уг асуудалын талаар Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч клуб” “Шатахууны үнэ ханш эдийн засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр хэлэлцүүлэг эхлүүллээ.
Шатахуун импортлогч компаниуд нэг ам.долларыг 1470 төгрөгөөр тооцон Монгол банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу энэ зээлийг авсан бөгөөд тухайн компаниуд зээлээ эргүүлэн төлсөн аж.
Гэхдээ Монгол банкны 3 тэрбум төгрөгийн алдагдал дунд үнэ тогтворжуулах хөтөлбөр багагүй хувь эзэлсэн гэдгийг УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат хэлсэн юм.
Мөн шатахуун импортлогчид үнээ нэмнэ гэхэд нь төр худалдаа үйлчилгээ хийх эрх, тусгай зөвшөөрлийг нь барьцаалаад байдаг нь буруу. Үнийг чөлөөт зах зээлийн үндсэн дээр зохицуулах ёстой гэдгийг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав онцоллоо.
Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас ам.доллараар худалдан авдаг. Энд авчраад төгрөгөөр борлуулдаг тул шатахуун импортлогчид алдагдал хүлээж байгаа аж.
Хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав, СЭЗДС, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын Холбоо, УУХҮЯ, ШӨХТГ, Нефть хийн бүтээгдэхүүний ассоциаци, МҮХАҮТ, компаниудын төлөөлөл оролцож байна.
| Манай улс нийт газрын тосныхоо 90 хувийг ОХУ-аас авдаг |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ