Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав
3 жил өмнө   671
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарийн холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллав. Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл 2023 оны наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь алтны олборлолт, нийлүүлэлт, гарал үүсэл, сорьцлолтын үйл ажиллагаатай танилцаж, стандартын дагуу аудит хийлээ.
 
Түүнчлэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн ирээдүйн чиг хандлага, хариуцлагатай алт олборлолт, гарал үүслийн баталгаажуулалтын талаар Монголбанк, арилжааны банкууд болон олборлогч компани, алтны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан юм.
Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0