Засгийн газраас энэ оны 11 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр харилцан экспорт, импорт хийдэг 367 бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж бүрдлээ.
Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас 367 нэр төрлийн Монгол Улсад үйлдвэрлэдэггүй хүнсний бүтээгдэхүүн болон хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, химийн бордоо, азотын бордоо импортоор авна. Үр дүнд нь уул уурхайн бус экспорт, ажлын байр, эдийн засгийн идэвхжил нэмэгдэхээр байна. Энэхүү хэлэлцээр нь хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцжээ.
Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, шуурхай байдлыг ханган, гадаад худалдаанд гарсан хүндрэл бэрхшээлийг шийдэх, зардлыг бууруулах зэрэг давуу тал энэ хэлэлцээр хэрэгжсэнээр гарах юм. Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар дөрвөн цагийн дотор гаалийн бүрдүүлэлтийг олгож, 5000 евро хүртэлх бараа бүтээгдэхүүн дээр тухайн экспортлогч гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлэх боломжтой болсон нь Монголын аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөө үзүүлнэ.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох юм байна. Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гараад байна.
| 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа |
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар мэдээлэл сонсож байна
Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ
Хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөж, зөөвөрлөж булсан байсан хэрэг гарчээ
Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулахад дэмжинэ
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно