Засгийн газрын оруулж ирсэн саналын дагуу УИХ-аас 2018 оны улсын төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд, орлогыг 7.2 их наяд төгрөгөөр баталсан билээ. Харин төсвийн алдагдлыг 2.4 их наяд хүрнэ гэж төсөөлсөн юм. Төсвийн алдагдал ерөнхий дүнгээрээ өмнөх жилүүдийнхээс буурч, төсвийн зарлага 2017 оныхоос 1.1 их наядаар өсч батлагдсан билээ.
Бас нэг онцлууштай зүйл нь, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлаа авсан даруйдаа “Ямар ч тохиолдолд төсөвт тодотгол хийхгүй” гэж мэдэгдсэн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөвт төсөвлөгдөөгүй зарлага гаргах, алдагдлын хэмжээ ихэссэн тохиолдолд тодотгол хийх учиртай. Яг энэ шалтгаанаар төсвийн тодотголыг жилд хоёр удаа хийх тохиолдол ч гардаг.
Өнгөрсөн 2017 онд төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр даван биелсэн. Гэвч оны өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан, хүүхдийн мөнгө тарааснаас үүдэж, төсөвтөө тодотгол хийсэн билээ. Ингэж төсөвт тодотгол хийх нэрээр өнөөх олсон 600 гаруй тэрбум төгрөгөө эргээд зарцуулахаар хуваарилсан нь харамсалтай.
Энэ жишгийг давтахгүй гэж зөрөөд байгаа нь нэг талаас Ч.Хүрэлбаатар сайдын зөв билээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох, шатахууны гаалийн онцгой албан татварыг хөнгөлөх зэргээр төсөвт төсөөлөгдөөгүй хэд хэдэн шийдвэрийг гаргасан.
Тухай бүр хуулинд нийцүүлэх үүднээс төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж мэргэжлийн хүрээнийхэн нь дуугарсан байдаг. Гэвч Сангийн сайд хөдлөөгүй. Энэ нь өнөөх л жаахан эмхэрч байгаа төсвөө задалж, давсан орлогоо дахин зарцуулдаг жишгээс тойрох сайн талтай юм.
Саяхан Үндэсний статистикийн хорооноос 2018 оны эхний хагас жилд төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэж мэдээлэв. Улмаар татварын нийт орлого 3.7 их наяд төгрөгт хүрсэн гэж тодотголоо. Энэ нь өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Сангийн яамны албан ёсны цахим хуудаснаас харахад, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 444 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрөх ёстойгоос 564 тэрбум төвлөрсөн байна. Мөн зарлагын төлөвлөгөөний биелэлт 90 тэрбум орчмын хэмнэлттэй яваа гэж Сангийн яам мэдээлжээ.
Энэ оны төсвийн жилийн хугацаанд Засгийн газар богино хугацаа бүхий өндөр хүүтэй дотоодын бонд гаргахгүй байгаа. Улмаар хэд хэдэн бондын төлөлт хийж, арилжааны банкуудын сээфинд хэвтэж байдаг дотоодын бондын өрийн бичгийг нимгэлэх бодлого барьж буй.
Үндсэндээ эрх баригч нам дотооддоо эв түнжинтэй байж чадвал 2018 оны төсөв хөндөгдөхгүйгээр оны төгсгөл хүрэх өндөр магадлалтай. Жил бүр төсвөө задалдаг улиг болсон өвчнийг давталгүй ард гарч гэмээнэ тодорхой үр нөлөө харагдана гэсэн хүлээлт өндөр байгаа юм.
Ц.ОРГИЛ
| Татварын нийт орлого 3.7 их наяд төгрөгт хүрчээ |
К.Роналду 970 дахь гоолоо орууллаа
Майн баярын амралтын өдрүүдэд 158 сая хүн галт тэргээр зорчино
Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын цорын ганц эмэгтэй генерал Г.БОЛОР
Өнөөдөр Монголын Генералуудын өдөр тохиож байна
₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ
Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
Элчин сайд Д.Н.Гореликт Алтан гэрэгэ гардуулав
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг зарлалаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван албан тушаалтныг баривчилжээ
Н.Учрал: Туулын хурдны замын төслийг зогсоолоо
Жастин Бибер, Билли Айлиш нарын Коачелла дахь нандин мөч
ЖДҮХС-аас 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээл олгоно
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор