Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
"Болор цом-43" наадмын шилдгүүд тодорлоо
9 цагийн өмнө   123
  Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ жил Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдөр Улсын филармонийн тайзнаа амжилттай болж өнгөрлөө.
 
        Энэ онд Монгол Улсын утга зохиолын салбарын ахмад уран бүтээлчдийн ойг тэмдэглэсэн нь онцлог байв. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров, Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэржавын Маам, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Лодонгийн Түдэв нарын мэндэлсний 90 жилийн ой, мөн Билгүүн номч, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайн мэндэлсний 120 жилийн ой тус тус тохиолоо.Тус наадамд 28 яруу найрагч өрсөлдсөн бөгөөд гуравдугаар шатанд 15 уран бүтээлч тунаж үлдэж шүлгээ уншсан юм.“Болор цом-43" яруу найргийн наадмын тэргүүн байрын эзэн, эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч сэтгүүлч Н.Минжинсайхан тодорлоо. 
 
 
•Дэд байр – МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхамсүрэнгийн Торойгийн “Явуухулангийн нүднээс гэрэл цацарнам” шүлэг
 
•Гутгаар байр – МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг “Монгол бичиг” шүлэг
 
•Дөрөвдүгээр байр – М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Багиагийн Эрдэнэ-Очирын “Дуртгалын алтан цулбуур” шүлэг
 
•Тавдугаар байр – МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бямбацогтын Ганхүрэлийн “Чиний гар” шүлэг тус тус шалгарлаа.
"Болор цом-43" наадмын шилдгүүд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0