Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болно. Байт харвааны зориулалтын энэ талбай нь “360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм.
Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн мөнгө болон бэлэн бус байдлаар цугласан бөгөөд үүний зарцуулалтыг facebook шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж. Байт харвааны энэ зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна. Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Ийнхүү байтынхан 60 жилийн дараа 60 хоногийн дотор зориулалтын талбайтай боллоо. Ингэснээрээ Байт харвааны холбооныхон олон мянган дэмжигчийн бие сэтгэлийн хүчээр өөрсдийн спортын амжилтыг ахиулах, хүүхэд залуусын боловсролд том хувь нэмэр оруулах спортын талбайтай болж, спортын түүхэнд үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа юм. Байтынхан бусад спортын төдийгүй монгол түмэндээ ийм бүтээн байгуулалт хийснээрээ сэдэл санаа өгч, туршлага боллоо. Ингээд зогсохгүй байтынхан бахархам түүх ихтэй тамирчид. Онцолбол, байтын Д.Дэмбэрэл 1971 онд Монголын анхны дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж, мөн л паралимпийн Олимпийн анхны аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо аьчирч байлаа.
Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна. Байт харвааны талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно. “360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.
Ц.ОРГИЛ
| Олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайн нээлт болно |
ЗГ: Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
БОУАӨ-ийн сайдад Туулын хурдны замыг шалгах үүрэг өглөө
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв