Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож буй. Тус наадамд ‘шар тивийн’ 45 улс орны тамирчид спортын 69 төрөлд өрсөлдөж байна.
Манай улсыг төлөөлж тус наадамд спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Манай баг тамирчдаас чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Пүрэвдоржийн Орхон алт, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Эрдэнэбатын Бэхбаяр алт, Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Ганхуягын Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Шархүүгийн Түмэнцэцэг мөнгөн медаль, буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Чулуунбадрахын Нарантуяа мөнгөн медаль, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд Оргодолын Үйтүмэн хүрэл медаль, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль, буудлагын хийн гар бууны 10 метрийн дасгалд Ганхуягын Нандинзаяа хүрэл медаль хүртээд байна.
Жагсаалтын нэгдүгээрт 83 медальтайгаар БНХАУ, хоёрдугаарт 68 медальтайгаар Япон улс, гуравдугаарт 49 медальтайгаар Өмнөд Солонгос улс тус тус бичигдэж байна.
Ц.ОРГИЛ
| Манай улс багийн дүнгээр 11-т бичигдэж байна |
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав