Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-нд БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцлоо. Тэд 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 медалийн 72 медалийг хүртжээ.
Нийлбэр дүнгээр ч илүүрхэж, нас насны ангилал тус бүртээ эхний гурван байрт орсон байна.
Насанд хүрэгчид:
1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо
2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо
3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо
Өсвөр нас:
1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо
2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо
3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо
Бага нас:
1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо
2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо
3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо
Мөн манай тамирчид дээрх ангиллуудад дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тус тэмцээний арван төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Дэлхийн аварга, Геннисийн дээд амжилтыг эзэмшигч, Олон улсын их мастер Н.Мөнхшүр (7766 оноо) тэргүүлж, аваргын цом хүртжээ.
Ингэснээр манай улсын оюуны спортын тамирчид 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож, нийт 861 медаль хүртэн, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна гэж Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.
| Оюуны спортын тамирчид БНСУ-д болсон тэмцээнээс 90 медалийн 72-ыг хүртэж, үнэмлэхүй ялалт байгууллаа |
ЗГ: Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
БОУАӨ-ийн сайдад Туулын хурдны замыг шалгах үүрэг өглөө
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв