Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хагас шигшээд шалгарлаа
7 жил өмнө   759
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан байна.
ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, Гавьяат тамирчин тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдах аж. Тэд Риогийн олимпын хагас шигшээд өрсөлдөхөд М.Уранцэцэг санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, ялагдаж байсан юм.
“Жакарта-Палембан-2018”-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Ю Соныг вазари үнэлгээгээр ялав. Тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт, Японы бөх Кондо Амитай өрсөлдөх ажээ.
 
 
М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хагас шигшээд шалгарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0