Олон улсын жүдо бөхийн холбооны хамгийн чухал тэмцээнүүдийн нэг болох Дюсселдорфын Их дуулга өчигдөр 3 дахь өдрөө үргэлжиллээ.
Тус тэмцээнд 65 орны 400 гаруй эрэгтэй, эмэгтэй жүдоч 13 жинд хүч үзсэн байна.
Тэдний дундаас эрэгтэйчүүдийн +100 кг жингийн барилдаан олны гайхширлыг төрүүлэхээр болж өнгөрчээ. Учир нь финалд шалгаран барилдсан Японы хоёр тамирчин Этоаяшита Харуман, Такэши Олитани нарыг хоёуланг нь идэвхигүй барилдлаа гэж үзэн 3 торгуулиар хасчээ.
Гондурас шүүгч Хосе Ордонзын энэхүү шийдвэрийг олон хүн гайхаж байсан ч 2 бөх үнэхээр л идэвхигүй барилдаж, хэн хэн нь мэх хийгээгүй учраас эсэргүүцэх үндэсгүй байлаа.
Ингээд 2 тамирчинд хоёуланд нь мөнгөн медаль гардуулж өгсөн юм.
Олимпийн оноо цуглуулах Дюсселдорфын Их дуулга тэмцээнд манай тамирчдаас Б.Эрхэмбаяр, Г.Алтанбагана, Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар хүрэл медаль авснаар Монгол улс 16-р байранд жагсчээ.
| +100 кг жингийн барилдаан алтан медалгүй өндөрлөжээ |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ