Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Арсенал, Челси “FA Cup”-ийн аваргын төлөө хүч үзнэ
5 жил өмнө   871
Английн хөл бөмбөгийн холбооны цом буюу “FA Cup”-ийн аваргын төлөө Лондонгийн Арсенал, Челси клубүүд 8-р сарын 1-ий өдөр тоглохоор боллоо. 
 
Амралтын өдрүүдээр “FA Cup”-ийн хагас шигшээ тоглолтууд явагдахад Арсенал Манчестер ситиг 2:0-ээр хожсон бол Челси Манчестер Юнайтедыг 3:1-ээр буулган авав.
 
Микел Артета туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Манчестер ситиг хожсон бол Челси энэ улиралд гурав хожигдоод байсан Манчестер юнайтедыг өвдөг шороодууллаа.
 
Лондонгийн хоёр баг Манчестер хотын хоёр багийг хасаж, гурван жилийн дараа дахин “FA Cup”-ийн аваргын төлөө тоглохоор болж байгаа нь энэ юм. 2017 оны 5-р сарын 27 Арсенал, Челси багууд холбооны цомын шигшээ тоглолтод таарч тоглоход Лондонгийн “Их буучид” 2:1-ээр хожиж байсан удаатай билээ.
Арсенал, Челси “FA Cup”-ийн аваргын төлөө хүч үзнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0