Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр нэрээ дэвшүүлжээ
5 жил өмнө   658
Монголын Үндэсний Олимпийн Хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшигчид өчигдөр/2020.08.04/ зарлагдлаа. МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус хурал 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
 
МҮОХ-ны ерөнхийлөгчид Найдангийн Түвшинбаяр, дэд ерөнхийлөгчид Цэвэгмидийн Бат-Энх, Чойжгаваагийн Наранбаатар, Жүгдэрийн Отгонцагаан, Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвших аж.
МҮОХ-ны ерөнхийлөгчид Н.Түвшинбаяр нэрээ дэвшүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0