УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ДАШТ-нд түрүүлсэн Д.Мөнхзул нарт “Олимпийн алдар” одонг МҮОХ /Монголын үндэсний олимпийн хороо/ болон Шатрын холбооны удирдлагуудын төлөөлөл гардууллаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн оюуны спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг олгож буйгаа МҮОХ-ны удирдлага онцолж байв.
Тэрбээр УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүнээр ажилладаг. Энэ спортыг дэмжиж, иргэдэд хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 97 сургуульд өөрийн нэрэмжит “Ногоон бэрс” шатрын клуб байгуулж, бяцхан үрсийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийсэн байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэхүү арга хэмжээний үеэр Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэлэхдээ дөрөвдүгээр сард Итали Улсын Кальяари хотод болсон “Шатар сонирхогчдын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Б.Саранчимэг гишүүн оролцож, амжилтаа ахиулсныг, оюуны их спортыг дэмжиж, олон бүтээлч ажил зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэлээ.
Б.Саранчимэг гишүүний хувьд шатрын спортыг дэмжихэд цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, Монголын олон зуун шатарчдыг амжилтанд хүргэхэд хичээл зүтгэл, хөдөлмөр, оюун ухаанаа чилээж, үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн багш, дасгалжуулагчдад талархах учиртай гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
ОЮУНТУНГАЛАГ
| Оюуны спортод оруулсан хувь нэмрийг үнэлж “Олимпийн алдар” -аар шагналаа |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ