Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо
5 жил өмнө   654
Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.
 
Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн харьяат Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч болж байна.
 
МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчдэдээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгч ийнхүү АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурт тэнцсэнээр Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монгол шүүгч нэгдлээ гэж Монголын Хөл Бөмбөгийн Холбооноос мэдээлэв.
Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0