Цөөн үгээр:
  • "Парис-2024" олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа
  • Австрали улс Монголд болсон үерийн гамшигт 250,000 австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв
  • Италийн домогт дуучин Тото Кутуньо 80 насандаа таалал төгслөө
Оросын уран гулгагч Камила Валиева эргэн тойронд
2 жил өмнө   299
Оросын уран гулгагч Камила Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн ч олимпын медальтны шагналыг хүртэх ёстой хэмээн  Төрийн Думын Биеийн тамир, спортын хорооны дарга Дмитрий Свищев мэдэгдэв. "Тэд аль 12-р сард авсан шинжилгээний дуулианаар манай тамирчинд дарамт шахалт үзүүлсэн. Валиева бүхнээс илүү байж чадсан учраас тэд урьдаас ийм үйлдэлийг бодож төлөвлөсөн. Хэдийгээр дөрөвдүгээр байр эзэлсэн ч эх орон нь түүнийг санхүүгийн хувьд урамшуулж, олимпын медальтны бай шагнал олгох тогтоол гаргуулахаар Төрийн думд санал оруулна" хэмээн Дмитрий Свищев ярьжээ.
 
Бээжин-2022 өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд  Оросын уран гулгагч Анна Щербакова богино болон чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэр дүнгээр (255.95 оноо) алтан медаль хүртсэн бол Александра Трусова (251.73 оноо) мөнгө медалийн эзэн болсон юм. Японы уран гулгагч Каори Сакамото (233.13 оноо) хүрэл медаль хүртэж богино үзүүлбэрийнхээ оноогоор тэргүүлж байсан Камила Валиева чөлөөт үзүүлбэр дээрээ хэд хэдэн алдаа гаргаж, дөрөвдүгээр байрт орсон билээ.
 
 
Оросын уран гулгагч Камила Валиева эргэн тойронд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0