Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
М.Намуун, О.Есүгэн нар өнөөдөр медалийн төлөө тулалдана
2 сар өмнө   178
Турк улсын нийслэл Истанбул хотноо тавдугаар сарын 8-наас 20-ны өдрүүдэд боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болж буй. Энэхүү 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай есөн тамирчин оролцож байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй М.Намуун, 54 кг-ын жинд хүч үзэж буй О.Есүгэн нар өнөөдөр /2022.05.16/ медалийн төлөө тоглоно. М.Намууны өрсөлдөгч Энэтхэгийн тамирчин бол О.Есүгэний өрсөлдөгч Тайландын тамирчин.
 
М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай боксчин. Одоо түүнд дэлхийн дэвжээнээс насанд хүрэгчдийн ангиллын медаль л дутуу.
 
48 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Нямсүрэн хоёрдугаар тойрогтоо Венесуэлийн Кадено Рожаст ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
50 кг-ын жинд Б.Мөнгөнсаран эхний тойрогтоо Туркийн Гакироглоу Бусе Назад ялагдаж, мөн тэмцээнээ дуусгав.
52 кг-ын жинд Л.Алтанцэцэг хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн Нихарит Заринд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
60 кг-ын жинд Г.Бадмаараг Бразилын тамирчин Беатриз Феррейратай тулалдан, ялагдан тэмцээнээ дуусгасан.
63 кг-ын жинд У.Шинэцэцэг Туркийн Гизем Озерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
70 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа эхний хоёр тойрогтоо гоц мөргөж, гуравдугаар тойрогтоо Польшийн Дариа Парадад ялагджээ.
75 кг-ын жинд Н.Ану эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Украины Каролина Махнод ялагджээ.
 
 

М.Намуун, О.Есүгэн нар өнөөдөр медалийн төлөө тулалдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0