Цөөн үгээр:
  • Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
  • Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийж, зориулалтын зургаан авто машин хүлээлгэн өгчээ
  • Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд долоо биш, ГУРАВ хоног тусгаарлахаар болжээ
Монголын жүдо тамирчид 3 дугаар байр эзэллээ
2 сар өмнө   171
Монгол Улсын нийслэл хотноо 2022 оны 6 дугаар сарын 24-26-нд “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох IJF /ОУЖБХ/-гийн цувралын анхдагч “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв.
 
Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд 30 орны /ОХУ-ын баг тамирчид IJF-гийн далбаан дор оролцсон/ 155 эрэгтэй, 100 эмэгтэй, нийт 255 жүдоч хүчээ сорьж шилдгүүдээ тодрууллаа.
 
“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэлтэй медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар 3 дугаар байранд бичигдлээ. Энэ удаа жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Япон, IJF-гийн далбаан дор оролцсон ОХУ-ын баг тамирчид, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд, Казахстан, Узбекистаны багууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Харин зохион байгуулагч Монгол Улсын хувьд давуу эрхийнхээ дагуу жин тус бүрд /+100 кг-д 3 жүдоч/ 4 жүдоч нийтдээ 55 тамирчнаа барилдуулав.
 
Улаанбаатарын Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Монголын багаас 1 мөнгө /+78 кг-д А.Адъяасүрэн, нэг /-78 кг-д О.Хүслэн/ хүрэл медальтан шалгарлаа.
 
Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан бол 2013-2016 онд Гран при ангиллын тэмцээнийг зохион явуулсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-гийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаа зэрэглэл дээшлэн Гранд Слам /Их дуулга/ болж ийнхүү амжилттай зохион байгууллаа. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулсан бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байр 360, 7 дугаар байр 260, шөвгийн 16-д шалгарсан жүдочид 160 оноо авч байгаа юм.
Монголын жүдо тамирчид 3 дугаар байр эзэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0