Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
Монголын хөвгүүдийн баг өнөөдөр Тажикистан улсыг зорилоо
2 сар өмнө   179
Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн тоглолтод ур чадвараа сорин өрсөлдөхөөр өнөөдөр Тажикистан улсыг зорьж байна.
 
Манай шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан юм. Ням гарагт бэлтгэлийн төвд МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Техникийн захирал МУГТ Б.Буман-Учрал нар зочилж 17 хүртэлх насны шигшээ багийн тамирчдад амжилтыг хүслээ.
 
Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга нар ажиллаж байна.
 
АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн эхний тоглолт 10 дугаар сарын 05-нд 22.00 цагаас /УБ-ын цагаар/ Тажикистан, 10 дугаар сарын 07-нд 22-00 цагаас /УБ хотын цагаар/ Афганистан улсуудын шигшээ багтай тоглоно.
Монголын хөвгүүдийн баг өнөөдөр Тажикистан улсыг зорилоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0