Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
1 жил өмнө   604
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цувралын нэг Абу Дабигийн тэмцээн ирэх сарын 11-нд АНЭУ-д болно.
 
Уг тэмцээнд одоогоор 29 орны 176 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам нар зодоглоно.
 
Б.Эрхэмбаяр Абу Дабигийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэхээс гадна тус хотод болсон ДАШТ-д VII байр эзэлсэн. Түүний хувьд одоогоор “Их дуулга” ангиллын тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Тэгвэл Л.Сосорбарам Абу Дабигийн “Их дуулга”-д анх удаа барилдах юм. Тэр “Их дуулга”-аас гурван мөнгөн медаль хүртээд байгаа билээ.
 
Уг тэмцээнд дээрх хоёр тамирчнаас гадна АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой, Б.Нармандах нар 52, 66 кг-ын жинд өрсөлдөнө.
Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0