Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээгдэж, олон улсын талбарт монгол хүний ур чадварыг тамгалсан түүхэн үйл явдал боллоо. АНУ-ын Оюутны сагсан бөмбөгийн дээд лиг (NCAA Division I)-ийн South Carolina сургуулийг амжилттай дүүргэсэн Ш.Энхийн Од (Mike Sharavjamts) NBA-ийн «Orlando Magic» багтай Exhibit 10 гэрээ байгууллаа.Ингэснээр тэрээр NBA-ийн багтай албан ёсны гэрээ хийсэн анхны монгол сагсан бөмбөгч болж байна.
G League-ийн «Osceola Magic» багт
Exhibit 10 гэрээний процедурын дагуу Орландо Мэжик баг түүнийг багийнхаа G League (Хөгжлийн лиг)-ийн охин баг болох «Osceola Magic»-т тоглуулах эрхийг (Affiliate rights) албан ёсоор авч үлдсэн юм.Ингэснээр Ш.Энхийн Од NBA-ийн хөгжлийн лигийн «Osceola Magic» багийн бүрэлдэхүүнд шууд нэгдэн, шинэ улирлын тоглолтуудад талбайд гарахаар бэлтгэлдээ орлоо.
NBA-д дэвших хамгийн дөт гарц
G League нь NBA-ийн үндсэн багууд руу дэвшин тоглох хамгийн ойрхон, бодит талбар юм. Ш.Энхийн Од «Osceola Magic» багт тоглох хугацаандаа ур чадвараа батлан харуулж чадвал «Orlando Magic» болон NBA-ийн бусад багуудаас 10 өдрийн түр гэрээ эсвэл үндсэн гэрээ (Two-Way / Standard NBA contract) авах бүрэн боломж нээгдэж байна.
Түүний 206 см өндөр, талбайн сайн хараа, бөмбөг эзэмшилт болон NCAA-д 4 жил цуглуулсан туршлага нь G League-ийн түвшинд өрсөлдөхөд нь том давуу тал болно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
| Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо |
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав