Дэлхийн аварга 19 настай франц довтлогч Килиан Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ.
“Эх орныхоо төлөө талбайд гарсаныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” гэж үздгээ тэрбээр өмнө нь өгүүлж байсан.Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байжээ.
Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аварга болсоны урамшуулал нэмэгдээд нийтдээ 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.
Ц.ОРГИЛ
| Мбаппе ДАШТ-ий бүх орлогоо сайн үйлсэд хандивлав |
Өнөөдөр улстөрчдийн ажлаа өгөх өдөр үү
Нэг тоглолтод хоёр өөр багийн төлөө талбайд гарсан NBA-ийн цорын ганц тоглогчийн түүх
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж тодруулна
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо