Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-22-ны хооронд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид зохион байгуулагдана. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин оролцохоор болжээ. Дасгалжуулагчаар МУГТ Ц.Баярсайхан, Б.Идэрсайхан, П.Чулуунбаатар, Ё.Батдархан, С.Мөнхдуулдах, Д.Эрхэмбаатар, П.Пүрэвцогт нар ажиллах бол шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан ажиллах юм байна.
Хөвгүүд:
57 кг-д Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс),
61 кг-д Б.Ууганбаяр, (Баянхонгор)
65 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор),
70 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс),
74 кг-д Б.Бат-Эрдэнэ, (Ирээдүйн одод)
79 кг-д Б.Цэрэндаш (Ирээдүйн одод),
86 кг-д Б.Оргилох (Хасу-Мегастарс),
92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин),
97 кг-д О.Бат-Эрдэнэ (Хасу-Мегастарс),
125 кг-д Э.Бат-Эрдэнэ (Аварга),
Охид:
50 кг-д Н.Анударь, (Чингэлтэй дүүрэг)
53 кг-д Б.Энхцэцэг (Чингэлтэй дүүрэг),
55 кг-д Б.Халиунаа (Ирээдүйн одод),
57 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг),
59 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор),
62 кг-д Н.Энхтуяа (Өмнөговь),
65 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс),
72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ),
76 кг-д Б.Оюунбагана (Архангай) нар хүч үзэх юм.
Ц.ОРГИЛ
| Залуу бөхчүүд Шинэ Делиг зорино |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ