Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын Азийн АШТ уржигдар Энэтхэгийн нийслэл Шинэ Делид эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Манай улсаас өнөөдөр таван тамирчин зодоглосноос 50 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Баяраагийн Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн, 68 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ганбаатарын Пүрэвцэцэг, 76 кг-д Архангай аймгийн тамирчин Батчулууны Оюунбагана нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Хүрэл медалийн төлөө Н.Анударь Иракийн Фатимах Хуссейн Сабеехтэй барилдах байсан ч өрсөлдөгч нь гарч ирсэнгүй. Мөн Б.Халиунаа Кыргызстаны Айбек Артыкали Кызыг 9:7-гоор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Баянхонгор аймгийн бөх Ө.Пүрэвсүрэн Тайваний Ю Хан Ченийг ялан гуравдахь хүрэл медаь авчирсан бол Г.Пүрэвцэцэг БНХАУ-ын Ман Занд, Б.Оюунбагана хагас шигшээд Кыргызстаны Айпери Медет Кызытэйд тус тус ялагдсан байна.
Ц.ОРГИЛ
| Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид гурван хүрэлтэйгээр тэмцээнээ эхлүүллээ |
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав