Өчигдөр буюу Даваа гарагийн орой Туркийн гадаад хэргийн яам Монголын нутаг дэвсгэрт хүн хулгайлахыг оролдсон гэх мэдээллийг эрс няцаасан мэдэгдэл хийжээ.
Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Баасан гарагт Монголд болсон үйл явдлыг хүн хулгайлах оролдлого мэтээр мэдээлсэнд бид гүнээ харамсаж байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнийг бид эрс няцааж байна” гэсэн юм.
Аксой бас уг хэрэг явдалтай холбогдуулан Анкара дахь Монгол улсын элчин сайдыг Туркийн гадаад хэргийн яаманд дуудаж, “Монголын эрх баригчдын уг асуудалд хандаж буй хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаа”-г илэрхийлсэн гэжээ.
Эцэст нь тэр хэлэхдээ “Монголд оршиж байгаа террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсооход Монголын эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авна гэдэгт бид найдаж байна” хэмээн анхааруулсан байна.
Баасан гарагийн өглөө Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хэсэг хүмүүс хулгайлж, авч явсан юм. Туркийн агаарын хүчний ТТ4010 дугаартай онгоц энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байв.
Гэвч Монголын эрх баригчид Турк сургуулийн захирлыг авч явахыг хориглосны дараа уг онгоц тухайн өдрийн орой буцаж ниссэн юм.
Акчайн удирддаг Улаанбаатар Эмпати сургуулийг Туркийн засгийн газар 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетуллах Гюлений олон улсын сүлжээний нэг хэсэгт тооцдог. Харин Вейсел Акчай болон бусад удирдлагууд нь өөрийн сургуулийг Гюлентэй холбоогүй, Германы хөрөнгө оруулалттай боловсролын байгууллага гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC Turkish
Ц.ОРГИЛ
| Туркийн засгийн газар Монголд хүн хулгайлсан гэх мэдээллийг эрс няцаалаа |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ