Катарын нийслэл Доха хотноо АНУ-ын дипломатчид Афганистаны алан хядах “Талибан” бүлэглэлийн удирдлагуудтай уулзсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Уг НУУЦ уулзалт өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан гэнэ.
Талибанчууд олон жилийн өмнөөс дайсагнасан харилцаатай байгаа АНУ-тай найрамдаж, энхтайвны талаар яриа хэлэлцээр хийжээ.
АНУ-ын дипломатч “Маш чухал яриа хэлэлцээр боллоо” хэмээн хэлэв.
АНУ-ын эрх баригчид Талибан бүлэглэлийн нөлөө бүхий эрхмүүдтэй нүүр тулан уулзсан нь олон жил үргэлжилсэн дайныг зогсоох үйл явцад ЧУХАЛ алхам болсон гэлээ.
Доха хотноо “Талибан” бүлэглэлийн салбар хариуцсан толгойлогч Аббас Стэникзай зургаан гишүүнхээ хамт ирж, АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ.
Тус бүлэглэл Афганистаны нийт газар нутгийн 70 орчим хувийг заналхийлж байна.
Ц.ОРГИЛ
| АНУ-ын дипломатчид террористуудтай НУУЦ-аар уулзжээ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ