Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
СИ ЗИНЬПИН: ОРЧИН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
8 жил өмнө   814
БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Хятадын Коммунист намын их хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ эдийн засгийн өсөлтийг түргэсгэхийн тулд “орчин үеийн” эдийн засгийг хөгжүүлэхийг уриалсан байна.  Тэрээр хэлэхдээ энэ нь тус улсын хөгжлийн шинэ түлхүүр болох ёстой гээд нам засгийн удирдлага, гишүүд бүгд үүнийг зорилгоо болгож, хэрэгжилтэд нь анхаарахыг сануулжээ.
 
Орчин үеийн эдийн засаг гэдэгтээ инноваци, технологи, интернет, мэдээллийн сан, хиймэл оюун ухаан зэргийг дурдсан бөгөөд инновацид суурилсан мэдээллийн технологийн салбарыг гол чиглэлээ болгоод байгаа нь харагдаж байгаа юм. 
 
Мөн орчин үеийн эдийн засгийг байгаль орчинд ээлтэй байлгаж, ногоон хөгжлийг дэмжих хэрэгтэй гэжээ 
 
СИ ЗИНЬПИН: ОРЧИН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0