Авлига, хээл хахуулийн эсрэг тэмцлийнхээ хүрээнд Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертэ тус улсын гаальд хураагдсан тансаг зэрэглэлийн 60 автомашиныг устгуулжээ.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон Р. Дутертэ авлига, гэмт хэрэг болон хар тамхины эсрэг тэмцэж, хатуу бодлого баримтлахаа амласан билээ.
Нийтдээ 5 сая орчим еврогийн үнэ бүхий Ламборжини, Порше, Мерседес Бенз, Лексус, BMW, Ауди зэрэг автомашиныг бульдозерийн тусламжтайгаар устгаж буйг Ерөнхийлөгч Р.Дутертэ өөрөө харж зогссон байна.
Иргэд гаалийн татвараас зайлсхийхийн тулд хилээр оруулж ирж буй тансаг зэрэглэлийн үнэтэй машинаа гаальд санаатайгаар хураалгадаг байна.
Гаалийн алба хураагдсан машиныг үнэ хаялцуулан зарах үед иргэд машинаа эргээд хямд үнээр буцаан худалдан авснаар гаалийн татвараас зайлсхийдэг аж.
Эх сурвалж: Euronews
| Филиппиний Ерөнхийлөгч гаальд хураагдсан автомашинуудыг устгуулжээ |
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав