Трампын Засаг захиргаа нийт үнийн дүн нь 200 тэрбум ам.доллартай тэнцэх БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф ногдуулна гэж сүрдүүлж байсан бол энэ тоог 25 хувь болгож өсгөх төлөвлөгөөтэй байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. АНУ, Хятадын хоорондох худалдааны маргаан шийдвэрлэгдээгүй хэвээр байна. Хоёр орны худалдааны маргааны тухай яриа тийм ч сайн шийдэлд хүргээгүй бололтой гэжээ.
АНУ-аас aль хэдийн Хятадаас орж ирж буй 34 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулчихсан байгаа. Хятад хариуд мөн л ижил тариф ногдуулж хариу барьсан.
Энэ долоо хоногт хоёр дахь шатны тариф ногдуулах төлөвтэй байна. Энэ нь 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах юм.
АНУ-ын Худалдааны Төлөөлөгч Роберт Лайтайзер долдугаар сарын эхээр 200 тэрбум ам.доллартай тэнцэх Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан. Энэ хувь нэмэгдэх хандлагатай байна. Бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан ба үүн дээр нэмэгдээд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хөргөгч, гар цүнх, борооны цув, бэйсболлын бээлий зэрэг бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн аж. Трампын Засаг захиргаанаас энэ тарифыг ирэх есдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
| Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах албан татвараа 25 хувь болгож өсгөх төлөвлөгөөтэй байна |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ