АНУ-ын засаг захиргаа Туркийн хууль зүйн сайд Абдулхамит Гюл, дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарын эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаагаа өчигдөр зарлажээ.
Анкарагийн эрх баригчид Америкийн иргэн, санваартныг үндэслэлгүй хорьж байгаагаас ийм арга хэмжээ авсныг Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Турк улсад 20 гаруй жил амьдарсан АНУ-ын иргэн Эндрью Брансон нь 2016 оны төрийн эргэлтийг дэмжсэн гэх үндэслэлээр баривчлагдаж, 35 хүртэл жил шоронд хоригдож болзошгүй болоод байгаа юм.
Тэгвэл дээр дурдсан хоёр сайд нь Брансоныг баривчлах, хорих үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гэгдэж байна.
Хоёр сайдын АНУ дахь эд хөрөнгийг царцааж, АНУ-тай холбоотой ямар ч харилцаа, түүний дотор банкны гүйлгээнүүдийг нь хоригложээ.
Брансоныг хорьсны дараа Вашингтон янз бүрийн хэлбэрээр Туркийн засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган үүнийг нь шүүмжилж, АНУ-ыг өөрийн хүчтэй, найдвартай холбоотноо алдаж болзошгүйг анхааруулж байв.
Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу мөн “Хэн ч Туркэд заадаггүй юм. Бид хэний ч сүрдүүлгийг хэзээ ч тэвчихгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчилнэ” хэмээн твиттер хуудсандаа бичиж байжээ.
Тэрээр өчигдрийн хоригийн мэдээг хүлээж аваад “үүнийг зүгээр орхихгүй, хариу хориг тавина” гэж мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногийн сүүлээр Чавушоглу АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах юм. Энэ үеэр хоёр орны харилцаанд эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлт үүсээд байна.
Эх сурвалж: Russia Today
| Туркийн засгийн газрын хоёр сайдыг АНУ “хар жагсаалт”-д орууллаа |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ