Өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын Шинжаанаас дүрвэж ирсэн казах үндэстэн эмэгтэйг Казахстанд үлдээх шийдвэрийг тус улсын шүүх гаргажээ.
Саирагуль Сауитбай хэмээн энэ эмэгтэй Казахстаны иргэн болох хүсэлтээ гаргасан ч түүнийг хууль бусаар хил давсан гэж буруутган, Хятадын талд шилжүүлэх гэж байсан юм.
Саирагуль Шинжаанд байхдаа дахин боловсрол олгох төвд хоригдож, тэнд хүчээр Хятадын түүхийг заалгаж байсан гэнэ. Хэрвээ түүнийг буцааж Хятадад шилжүүлбэл шоронд хоригдож, эрүүдэн шүүлгэх эрсдэлтэйг өмгөөлөгч нь мэдэгдэж байжээ.
Казахстаны шүүх өчигдөр Саирагульд 6 сарын тэнсэн харгалзах ял оноож, цагдаагийн хяналтанд оршин суухыг заасан шийдвэр гаргасан юм.
Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа шүүх танхимд байсан ажиглагчид уухайлан талархаж, алга ташсан байна. Саирагуль шүүхийн танхимаас гарч ирснийхээ дараа цугларсан хүмүүст хандаж “Би Казахстанд ирээд өөрийгөө эрх чөлөөтэй болсныг мэдэрсэн. Намайг гэх эх орон, ард түмэн, үндэс нэгтнүүдтэй байгаадаа баяртай байна” гэж ярьжээ.
Түүнийг суллуулахын төлөө тэмцэж байсан Серикжан Билаш “Энэ маш сайн шийдвэр боллоо. Казахстанд анх удаа ийм шийдвэр гарч байна. Бид энэ үйл явдлыг тэмдэглэх болно” гэсэн юм.
Казахстан улс өмнө нь хил давж ирсэн Уйгар иргэдийг Хятадад буцаан шилжүүлж байв. Салан тусгаарлах үзэл, Исламын экстремист үзэл нөлөөтэй гэгддэг Шинжаанд 12 сая муслим хүн ам амьдардгийн ихэнх нь Уйгарууд бол 1.5 сая орчим Казах үндэстэн байдаг.
Өнгөрсөн сард өгсөн мэдүүлэгтээ Саирагуль өөрийнх нь хоригдож байсан Шинжааны дахин хүмүүжүүлэх төвд 2,500 орчим казах байсныг ярьжээ.
“Хятадад үүнийг улс төрийн боловсрол олгох төв гэдэг ч үнэндээ ууланд байдаг шорон юм. Энэ тухай ярьж байгаа минь намайг төрийн нууц задруулсан хэрэгт буруутгагдах үндэслэл болно” гэж тэр мэдүүлж байв.
Саирагулийн хэргийг ингэж шийдсэн нь Хятадтай эдийн засгийн гүнзгий харилцаатай Казахстаны эрх баригчдыг хүнд байдалд оруулж болзошгүй юм.
Нөгөө талаас Шинжаан дахь казах иргэдийг хавчиж байгаа явдал Казахстаны олон нийтийг бухимдуулж, дүрвэж ирсэн иргэдийг буцаалгахгүй байхын төлөө хөдөлгөөн өрнөөд байна.
Эх сурвалж: The Guardian
| Казахстаны шүүх анх удаа Хятадын казах иргэнийг буцаалгүй, үлдээх шийдвэр гаргалаа |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ