“Walk Free Foundation” байгууллагаас гаргасан 2018 оны олон улсын боолчлолын индексээс үзэхэд Хойд Солонгост боолчлол, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх явдал хамгийн өргөн дэлгэр тархжээ.
Хойд Солонгост амьдарч буй 10 хүн тутмын нэг нь хүчээр боолын хөдөлмөр эрхэлж байгаа тухай судалгааны дүн гарсан байна. Тус тайлангаас үзэхэд 25 сая хүн амтай Хойд Солонгосоос 2,6 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд цалингийн баталгаагүй ажиллаж байна. Энэ нь нэг улсын хувьд өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн олон улсад 40,3 сая хүн орчин үеийн боолчлолын нөхцөлд амьдарч байгаа аж. Боолчлолыг дэлхий дахинд хүчээр хөдөлмөр эрхлэх, хүчээр гэрлүүлэх, өр төлбөрийн дарангуйлалд оруулах, хүний наймаа хийх зэргээр тодорхойлдог.
“Walk Free Foundation” нь Австралид төвтэй бөгөөд дэлхий даяар боолчлолыг багасгах, зохицуулах, дорвитой арга хэмжээ авахын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тус байгууллага 2011-2016 оны хооронд Хойд Солонгосыг орхин явсан 27 эмэгтэй, 23 эрэгтэй нийт 50 хүнээс ярилцлага авсан байна.
Тэд засгийн эрх барьж буй нам ажлын зохицуулалтыг хийдэг, зарим тохиолдолд цалин хөлс өгдөггүй, улсаас суутгаж авдаг талаар хэлжээ.
Заримдаа насанд хүрсэн хүмүүс 70-100 өдөр тасралтгүй ажилладаг. Харин дүрэм зөрчвөл хоолгүй хоцрох эсвэл шийтгэл хүлээнэ. Хүүхдүүдийг хүртэл хөдөө аж ахуй, барилгын салбарт олон нийтийн ажил нэрийдлээр хөдөлмөр эрхлүүлдэг гэнэ.
Эх сурвалж: Business insider
| Хойд Солонгост амьдарч буй 10 хүн тутмын нэг нь боолын хөдөлмөр эрхэлдэг |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ