Японы засгийн газар сураггүй болоод байсан сэтгүүлчээ аврахаар ажиллаж байна.
Жүнпэй Яасуда нэртэй чөлөөт сэтгүүлч нь 2015 онд Сири улсад хөл тавьсны дараагаас сураггүй болсон юм. Харин өнгөрсөн долдугаар сарын 31-нд түүний тусламж хүссэн бичлэг интернетэд тавигджээ.
Тэрбээр “Миний нэрийг Умар гэдэг. Би Өмнөд Солонгосын иргэн. Өнөөдөр 2018 оны долдугаар сарын 25. Намайг маш хүнд хэцүү нөхцөлд хорьж байна. Намайг одоохон авраач гуйя” хэмээн Япон хэлээр ярьж тусламж гуйжээ.
Улбар шар өмсгөлтэй, урт сахалтай эрэгтэй алга болсон Жүнпэй Яасуда мөн бөгөөд Исламын шашинт террорист бүлгэмийн барьцаалагдсан хүмүүст өмсгөдөг өмсгөлтэй тун төстэй хувцастай байгааг шинжээчид тодорхойлжээ.
Японы засгийн газар 44 настай Жүнпэй Яасудагын интернетэд тавигдсан уг 20 секундын бичлэгт өөрийгөө яагаад Өмнөд Солонгосын иргэн Умар гэгч нэрээр танилцуулж тусламж гуйсан нь хачирхалтай байгаа аж.
“Бид түүнийг аврахын тулд хичээж байна. Бүх холбоо сүлбээгээ ашиглаж байгаа” гэж Японы засгийн газрын кабинетын ахлах Ёошихиде Сүга өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Жүнпэй Яасуда 2015 оны зургадугаар сард Турк улсын нутаг дэвсгэрээр дамжин Сири улсын баруун хойд нутгаар дамжин орсны дараагаар Хая’ат Тахрир ал-Шам террорист бүлгэмд барьцаалагдсан гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.
Эх сурвалж: Asahi
| Барьцаалагдсан Япон сэтгүүлч тусламж хүсчээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ