Европын баруун өмнөд зүгт орших Иберийн хойгт Испани болон Португал улсад хэт халж, агаарын дулаан 40 градуст хүрчээ.
Өчигдөр /2018.08.02/ Испани улсын Кордоба, Жаен болон Севилл хотод 40 градус хүртэл халсан бөгөөд Португалийн Засгийн газар халуунаас болж онц байдал зарлаад байгаа аж. 2017 онд хэт халалтаас болж Португал улсад гарсан ойн гал түймэрт 114 хүн амь үрэгдсэн. Ийм харамсалтай хэрэг дахин давтахгүйн тулд наймдугаар сарын 6 хүртэл улсын хэмжээнд онц байдал зарласан аж.
Мөн Португал болон Испани улсын заагт хиллэх Экстремадура мужид 44 градуст хүрсэн нь 2018 онд Европт тивд хамгийн их халсан үзүүлэлтэд багтжээ.
“Бидний тогтоосноор ирэх Пүрэв гаригт Кордоба муж болон Жаен, Севиллийн орон нутагт байрлах Вегас де Гуадианад 44 градусаас илүү халж болзошгүй” хэмээн Испани улсын цаг агаар судлаач Рубен дел Кампо ярьжээ.
“Хэт халалт нь тархийг гэмтээж улмаар үхэлд хүргэж болзошгүй. Хэрэв хүүхдүүд усанд тоглож байвал тэдэнд нарны малгай өмсгөх нь зүйтэй. Тэгээд ч гадаа наранд удаан байсны хэрэггүй. Хэт ягаан туяа, халуун цаг агаар биеийн арьс эрүүл мэндэд муугаар нөлөөлнө” гэж Дурхам их сургуулийн цаг уурын шинжээч Гленн МкГрегор Их Британийн жуулчдад зөвлөжээ. Учир нь яг өдийд Их Британийн иргэд амралтаа Испани болон Португаль улсад өнгөрөхөөр олноороо хүрэлцэн ирдэг аж. Өнгөрсөн жил Их Британи улсаас 18 сая жуулчин нарлаг эрэг дээр амралтаа өнгөрөөхөөр Испани улсад ирсэн бол нэмж зургаан сая жуулчин Португал улсад аялахаар ирсэн гэсэн тоо баримт бүртгэгджээ.
Их Британийн үндэсний цаг уурын хүрээлэнгийн төлөөлөгч ирэх амралтын өдрүүдэд Европ даяар хэт халж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: EXPRESS
| Португалийн засгийн газар онц байдал зарлажээ |
Хустайн нуруунд энэ жилийн анхны төл мэндэллээ
Монгол хүний саруул ухаанд итгэх үзэл санааны дэлгэрүүлэгчийн мэндэлсэн өдөр
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хагас марафонд бэлдэх жор
Пусаны монгол кино өдөрлөг "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ
ЗГ: Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
Энэтхэг улс руу коксжих нүүрсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
Сүхбаатар аймгийн 53,8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна
Эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана
БОУАӨ-ийн сайдад Туулын хурдны замыг шалгах үүрэг өглөө
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих төсөлд 739 багш хамрагджээ
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ.
Майк НБА-д хөл тавьж чадвал дараагийн үеийн залууст зам заах "Түүхэн луужин" болно
2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Баттулга агсны үдэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулж байна
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
Сошиал медиа хаягаа хэрхэн баталгаажуулж аюулгүй байдлаа хангах вэ?".
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АНУ, Ираны талууд гал зогсоох түр тохиролцоонд хүрчээ
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?