Пүрэв гарагт Вашингтоны эрх баригчид Хятадын $200 тэрбумын импортын бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөг зарласны дараа Хятадын хөрөнгийн зах зээлийн хэмжээ буурч $6.09 их наяд болсныг Блүүмбэрг тооцоолсон байна.
Харьцуулбал энэ үед Японы хөрөнгийн зах зээл $6.17 их наядын хэмжээтэй байжээ.
АНУ дэлхийд $31 их наядын хөрөнгийн зах зээлээр тэргүүлдэг юм.
Хятадын зах зээл 2014 оны сүүлээс эхлэн Японы урд орж, 2015 оны дундуур $10 их наядын хэмжээг давсан нь түүхэн дээд үзүүлэлт болж байв.
Харин энэ онд АНУ-ын зүгээс эхлүүлсэн худалдааны дайн Хятадын эдийн засагт цохилт болж эхэлсэн юм.
Тухайлбал 2018 он гарсаар Шанхайн хөрөнгийн зах зээлийн композит индекс 16 хувиар унаж, дэлхийд хамгийн мууд тооцогдох үр дүнг харуулсан бол юаний ам.долларын эсрэг ханш 5.3 хувиар унаад байна.
25 гишүүнээс бүрддэг Хятадын Коммунист Намын улс төрийн товчоо өнгөрсөн Мягмар гарагт хуралдаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг дэмжих, худалдааны дайнаас хамгаалахад анхаарлаа хандуулах даалгаврыг бодлого боловсруулагчдад өгсөн байна.
Гэхдээ энэ удаагийн уналт нь түр зуурын үзэгдэл, Хятадын эдийн засгийн ерөнхий төлөв байдал тогтвортой байгаа тул удахгүй хоёрдугаар байраа буцааж авна гэж зах зээлийн шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: Bloomberg
| Хятад улс дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээлийн титмээ алдлаа |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ