Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг хориглосон журам Европын Холбооны /ЕХ/ нутаг дэвсгэрт хэрэгжиж эхэлсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.
Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Мина Андреевагийн мэдэгдсэнээр, энэхүү журам нь Ирантай бизнес эрхэлдэг европын компаниудыг АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуурх хориг арга хэмжээний үйлчлэлээс хамгаалах аж.
Журамд зааснаар, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ нь ЕХ-ны нутаг дэвсгэрт үйлчлэхгүйгээс гадна тус хязгаарлалтын арга хэмжээн дээр үндэслэн гаргасан гадаадын аливаа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг хориглох аж.
Ц.ОРГИЛ
| АНУ-ын авсан хориг арга хэмжээнд Европын холбоо хориг тавьжээ |
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав