АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадалтай цоо шинэ дуунаас хурдан онгоцыг Хятад улс анх удаа туршжээ.
Энэхүү онгоцны ашигладаг “Waverider” (долгион хөлөглөгч) технологи нь өөрийнхөө нислэгээс үүссэн агаарын долгионы хүчтэй урсгалыг хурдаа нэмэхэд ашигладаг юм.
Ийм технологиор бүтээсэн онгоц удахгүй олон тооны цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх боломжтой болно гэж үздэг. Төрийн мэдлийн China Daily сонинд өчигдөр мэдээлснээр уг туршилтыг өнгөрсөн Баасан гарагт Хятадын баруун хойд нутагт гүйцэтгэсэн байна.
“Starry Sky 2” хэмээн нэрлэж байгаа уг онгоцыг эхлээд хатуу түлштэй пуужингаар өндөрт тээвэрлэн гаргажээ. Өндөрт гарсан хойноо тэр тээгч пуужингаасаа салж, газрын гадарга руу 7,344 км/цаг хурдтай ниссэн байна. Энэ үедээ дээд зэргийн маневрлах чадварыг үзүүлж байсан гэж дээрх мэдээнд дурджээ.
АНУ-ын одоогийн агаарын довтолгооноос хамгаалах системийг өндөр зардалтай, уламжлалт зэвсгийн довтолгооноос ч муу хамгаалдаг гэж Америкчууд өөрсдөө шүүмжилдэг.
Хятадын эрх баригчид 2014 оноос хойш дуунаас хурдан зэвсэг бүтээхээр ажиллаж эхэлсэн гэгддэг ч анх удаа албан ёсоор ил болгосон нь энэ юм.
Одоогоор шинэ зэвсэглэлийн энэ салбарт Хятад, Орос, АНУ улсууд өрсөлдөж байна.
Үүнийг мэргэжилтнүүд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ уралдаан гэж нэрлэх нь бий. АНУ-ын Пуужингаас Хамгаалах Алба 2019 оны төсөвт дуунаас хурдан зэвсэг бүтээхэд зориулж $120 саяыг тусгахыг хууль тогтоогчдоос хүсээд байна. Энэ оны төсөв нь $75 сая байжээ.
АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн асан, одоо Өмнөд Солонгост элчин сайдаар томилогдоод байгаа адмирал Харри Харрис “Хятадын дуунаас хурдан зэвсгийн технологи манайхаас түрүүлж явна” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард ярьж байв.
Дараа нь гуравдугаар сард агаарын хүчний генерал Жон Хайтен сенатын зэвсэгт хүчний хороонд хандаж үг хэлэхдээ “Бид ийм төрлийн зэвсгээс өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй байгаа” гэж мэдээлж байжээ.
Эх сурвалж: Quartz
| АНУ-ын хамгаалалтыг нэвтлэх чадалтай дуунаас хурдан зэвсгийг Хятадад туршжээ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ