АНУ-ын Төрийн Департамент Сергей Скрипалийн хэрэгтэй холбогдуулан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Энэ талаар өнгөрсөн лхагва гаригт гаргасан АНУ дахь ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд дурдсаныг ТАСС агентлаг уламжлав.
Тус мэдэгдэлдээ “Их Британийн иргэн Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нарын амь насанд халдах зорилгоор “Новичок” хорт бодис ашигласан хэрэг гарсны дараа АНУ 1991 оны “Химийн болон биологийн зэвсгийг устгах тухай хууль”-ийн дагуу ОХУ-ын эрх баригчдыг олон улсын хууль дүрмийг зөрчин, Их Британийн харъяат болсон иргэдийнхээ эсрэг үхэлд хүргэх аюултай химийн болон биологийн зэвсэг ашигласныг тогтоож байна” хэмээн дурджээ.
АНУ-ын Төрийн Департаментын дээд хэмжээний төлөөлөгч "Бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг хэд хэдэн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодолтой байна. Бид Орос руу чиглэсэн хатуу чиг шугам баримталж байгаа хэдий ч харилцаагаа хэвээр авч үлдэхийн төлөө ажиллаж байна. Бидний стратеги ийм байсан, ийм ч байх болно” гэж хэлсэн байна. Хориг арга хэмжээ энэ сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр болох ажээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар мэдрэл саажуулах "Новичок" бодист хордсон билээ. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олсон юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой гэж мэдэгдсэн билээ.
Ц.ОРГИЛ
| АНУ Оросын эсрэг шинэ хориг тавина |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ