Өдрийн тэмдэглэл хөтөлдөг аргентин жолооч Оскар Сентено нь бараг арваад жилийн турш улсынхаа Төлөвлөгөөний яаманд жолоочоор ажиллажээ. Тэрээр яамны өндөр тушаалын түшмэл Роберто Барратугийн гарын жолооч байсан гэнэ. Дарга нь ерөнхийлөгч Нестор Кирчнер/2003-2007/ болон түүний эхнэр Кристина Фернандес /2007-2015/ нарыг төрийн тэргүүнээр ажиллаж байхад яамны хариуцлагатай албыг хашиж байжээ.
2015 онд одоогийн ерөнхийлөгч Маурисио Макри албан тушаалдаа орсоны дараанаас эхнэр/нөхөр екс ерөнхийлөгчийн авилгалын хэргүүд сөхөгдөж эхэлсэн. Нөхөр нь 2010 онд нас барсан агаад эхнэрийг нь олон тооны авлигал хээл хахуулийн хэрэгт буруутгасаар байна. Эхнэр/нөхөр ерөнхийлөгчийн үед яамны том даргын машин барьж байсан Оскар нь багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж иржээ. Яаманд ажиллаж байхдаа ч өдөр тутмын хийсэн ажил, гүйцэтгэсэн даалгавар зэргээ нэгд нэгэнгүй бичдэг байжээ.
Түүний нэг ажил нь даргын өгсөн үүргийн дагуу мөнгөтэй цүнх, илгээмжийг бусад өндөр тушаалын түшмэдэд хүргэж өгөх мөн тэднээс мөнгө авчирах явдал байсан аж. Ингээд Оскар нь мөнгө өгсөн/авсан даргын нэр, албан тушаал, хүргэж өгсөн, авчирсан мөнгөний хэмжээ, цаг хугацаа зэргийг өдрийн тэмдэглэлдээ алгасалгүй бичиж ирсэн нь том алдаа болжээ.
Өнгөрсөн оны эхээр жолоочийн өдрийн тэмдэглэл бүрэн эхээрээ шахуу “La Naciуn” сонины гарт оржээ.
Жолооч өөрөө зарсан, шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй ч сэтгүүлчид өдрийн тэмдэглэлийн дагуу зургаан сар мөрдлөг явуулсаны эцэст энэ сарын 1-нээс цуврал нийтлэлээ гаргажээ. Нийтлэлд дурдсанаар жолоочийн өдрийн тэмдэглэлээс тооцоолоход дээрхи 12 жилийн турш том түшмэд 56 сая долларыг хоорондоо өгч дамжуулж, шат шатны дээд удирдлагадаа татвар, төлбөр маягаар тушаасан байжээ. Эхний нийтлэл гарсаны дараа хуулийнхан тэр даруй өргөн хэмжээний баривчилгаа явуулсан байна. Одоогийн байдлаар эхнэр/нөхөр ерөнхийлөгчийн үед Төлөвлөгөөний болон бусад яаманд өндөр алба хашиж байсан 12 түшмэл баривчлагджээ.
Мөн нэлээд хэдэн нэртэй бизнесмэн баривчлагдсан нь барилгын “Iesca” компаний захирал, “Electroingenierнa” компаний хоёр дэд ерөнхийлөгч орсон байна. Хуулийнхан жолооч Оскарыг хүртэл хамтран оролцогч хэмээн үзэж баривчлаад байна. Тэмдэглэлийн дэвтрээс үүдэлтэй авлигалын хэргийн мөнгөн хэмжээ 160 сая долларт хүрсэн. Өдгөө жолоочийн өдрийн тэмдэглэл экс ерөнхийлөгч Кристина Фернандесийг шоронд суулгаж чадах эсэх нь сонирхол татаж байгаа гэнэ.
Ц.ОРГИЛ
| Өдрийн тэмдэглэл хөтөлдөг жолоочийн ачаар 12 авлигачин түшмэлийг илрүүлжээ |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ