Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өвлийн Олимпыг зорьж очсон төлөөлөгчидтэйгөө уулзжээ. Мэдээлэл сонссон тэрээр Өмнөдийнхнийг хүчин чармайлт гаргаж айлчлалыг сайхан зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн тухай Төрийн төв мэдээллийн хэрэгсэл КСNA мэдээлсэн байна.
Энэхүү айлчлалын үр дүнд хоёр Солонгосын харилцаа мэдэгдэхүйц сайжирсан ба өнгөрөгч Бямба гаригт Кимийн төрсөн дүү Ким Ёо Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инд ахынхаа урилгыг хүлээлгэн өгсөн юм. Хэрэв энэ дээд хэмжээний уулзалт болбол үүнээс ч илүү эерэг хандлага бий болох юм.
Мөн нээлтэнд нэгэн туган дор жагссан, эмэгтэй хоккейн багт хамтран орсон, Ким Ёо Жоны дипломат соёл Өмнөдийнхөнд таалагдсан гээд Олимпын наадмын үеэрх бусад үйл явдлууд ч хоёр орны харилцаанд сайнаар нөлөөлж байна.
Харин баллистик пуужингийн туршилт хийж цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа Пхеньяныг АНУ, НҮБ болон Европын холбоо буруутгасан хэвээр хориг арга хэмжээгээ зогсоох бодолгүй байгаа юм.
| Ким Жон Ун Өмнөд Солонгосчуудад талархал илэрхийлжээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ