Өмнөд Солонгос улсын Жонан хотын цагдаагийн газраас тус улсад гэрээгээр ажилладаг Вьетнам иргэд бүлэглэн, монгол залуусыг зодсон хэргийг шалгаж байгаа ажээ.
Вьетнам улсын 4 иргэн 12-ны өдөр үйлдвэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 3 монгол залуустай маргалдаж, улмаар тэднийг дэлгүүрийн гадаа бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулаад зугатаасан байна.
Цагдаагийн газраас нэг Вьетнам иргэнийг саатуулж, хэргийн газраас зугатаасан 3 иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Урьдчилсан байдлаар Вьетнам иргэд архидан согтууруулах ундаа хэрэглэсний дараа монгол залуусыг өдөж, хэл амаар доромжилж зодооныг эхлүүлсэн ба хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Ц.ОРГИЛ
| Вьетнам иргэд монгол залуусыг зодоод зугтжээ |
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав