Швейцар улсад болсон олон улсын зэр зэвсэггүй болгох хуралдаанд АНУ-ын зэр зэвсэг хяналтын хороонд туслах нарийн бичгээр ажилладаг Юүлем Поблете эрх баригчдад хандаж мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Одоогийн байдлаар бид чухам юу болохыг шалгаж, тодруулж чадахгүй байна. Гэвч бусад хиймэл дагуултай харьцуулахад ОХУ-ын хиймэл дагуул хэвийн бус үйлдэл гаргаж байгааг тогтоосон. ОХУ энэ хиймэл дагуулыг ямар учраас хөөргөсөн талаар мэдэгдэхгүй байгаа нь санаа зовниулж байна. Энэ нь зэвсэг байж магадгүй” гэж Юүлем Поблете мэдээлсэн аж.
“Энэ бол нотлох баримтгүй, эрээ цээргүй гүтгэлэг. Ямар ч үндэслэлгүйгээр биднийг сэжиглэж байна” хэмээн ОХУ-ын дипломат Александр Дейнеко түүний мэдэгдлийг эрс үгүйсгэсэн хариултыг Reuters агентлагт өгчээ. Юүлем Поблетын хэлснээр хэрэв ОХУ хиймэл дагуул устгах зэвсэг бүтээж байгаа бол АНУ анхаарлаа хандуулах ёстой хэмээн онцолсон байна. ОХУ уг хиймэл дагуулыг 2017 оны аравдугаар сард хөөргөж байжээ.
Эх сурвалж: BBC
| ОХУ-ын хиймэл дагуул сэжигтэй байгааг АНУ мэдэгдлээ |
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав