Адриатын тэнгист аялж явсан онгоцноос унасан британи эмэгтэйг шөнийн турш буюу 10 цаг орчим хөвснийх нь эцэст Хорватын эргийн хамгаалалтын албаныхан аварсан талаар “CNN” агентлаг мэдээлжээ.
Өөрийгөө Кей хэмээн хэлсэн, 46 настай сайхь эмэгтэй газар дээр буцаж ирснийхээ дараа Хорватын HRT мэдээллийн радио станцынхантай ярилцсан байна. Тэрбээр "Би "Норвегийн одод" усан онгоцноос унаж, усанд 10 цагийн турш хөвсөн. Азаар энэ гайхалтай залуус намайг аварлаа. Би амьд байгаадаа үнэхээр их аз жаргалтай байна" хэмээн ярьжээ.
Дараа нь түүнийг эмнэлгийн ажилтнууд "яаралтай тусламж" руу авч явсан байна. Норвегийн "Cruise lines"-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, "Норвегийн одод" усан онгоц наймдугаар сарын 19-ний өглөө зорчигчдоо суулган, Венецийг зорьжээ.
Эргийн хамгаалалтынхан эмэгтэй унасныг мэдсэн даруй эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Тэд "Бид зорчигч амьд байгаад их баяртай байна. Зорчигчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд түүнийг Хорватын эрэг рүү дараачийн эмчилгээнд хамруулахаар хүргэсэн. Бүсгүй одоо аюулгүй, удахгүй найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзах учраас бид маш их баяртай байна" гэжээ.
| Адриатын тэнгист унасан эмэгтэй 10 цагийн турш хөвсөөр амьд гарчээ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ