“Биднийг салгахад хүү маань дөрвөн настай байлаа. Би юу хийхээ ч мэдэхгүй байв” хэмээн өдгөө 92 настай Ли Кем Сом ярьжээ. Тэрбээр Солонгосын дайны улмаас хүүгээсээ хагацаж, түүнийг 67 жил хараагүй байна.
“Би хүүтэйгээ дахиад уулзвал “Чи хаана байв аа? Хэнтэй амьдарч байна? Амьдрал нь хэр байна даа?” гэж асуумаар байна. Би энэ өдрийг хэзээ ч ирнэ гэж төсөөлж байсангүй. Хүүгээ амьд мэнд эсэхийг ч мэдэхгүй байсан” хэмээн AFP агентлагт ярьжээ.
Ли Кем Сом 1951 он буюу Солонгосын дайнаас хойш хүүтэйгээ уулзаагүй байна. Хүү нь Умардад, харин өөрөө Өмнөд Солонгост үлджээ. Тэдний уулзалт гурав хоног үргэлжлэх бөгөөд дахин бие биетэйгээ уулзаж чадах эсэх нь тодорхойгүй байна.
Дайны улмаас салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулах уг ажлыг өнгөрсөн 18 жилийн хугацаанд 20 удаа зохион байгуулжээ.
Ах, эгч нь дүүтэйгээ, эцэг эх нь хүүхэдтэйгээ, нөхөр нь эхнэртэйгээ уулзсан байна.
Гэр бүлтэйгээ уулзахыг хүссэн Өмнөд Солонгосчуудыг сугалаагаар сонгосон бөгөөд тэдний хамгийн ахмад нь 101 настай аж.
Эх сурвалж: BBC
| 67 жилийн дараа уулзсан ээж, хүү хоёр |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа