БНХАУ-ын эрх баригчдын баримталдаг “Нэг Хятад” бодлоготой холбоотойгоор Төв Америкийн Сальвадор улс Тайваньтай байгуулсан дипломат харилцаагаа тасалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тус улс Тайваниас харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байна. Шийдвэрийн дагуу Тайванийн эрх баригчид Сальвадор улсаас дипломат ажилчдаа эргүүлэн татахаар болжээ.
Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву хэвлэлийн хурлын үеэр Сальвадор улсаас их хэмжээний хөрөнгө санхүүгийн тусламж хүссэн. Уг хүсэлтийг хүлээн аваагүй учир харилцаагаа таслахаар шийдсэн” гэв.
Сальвадор улс БНХАУ-аас хөрөнгө оруулалт авахаар тохиролцон улмаар дипломат харилцаа тогтоожээ.
Энэ оны эхээр Африкийн Буркина Фасо, Төв Америкийн Доминикан улс Тайваниас харилцаагаа тасалсан билээ.
Тайваньтай дипломат харилцаа тогтоосон улсын тоо 17 боллоо.
Ц.ОРГИЛ
| Тайваниас дахин нэг улс нүүрээ бурууллаа |
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав