Өчигдөр буюу энэ сарын 22-нд Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх ёслолыг зохион байгууллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш энэхүү үйл ажиллагаанд оролцон үг хэлжээ.
Гутерриш "Кофи Аннан НҮБ-ын сайн удирдаж байсанд, НҮБ-ын бүх ажилтнууд түүнтэй хамтран ажиллаж байснаараа бахархдаг. Түүний хамгийн гол онцлог нь хүний мөс чанарын гэрэл гялбаагаар, дорой буурай хүмүүсийг туслан дэмжиж ирсэнд оршино. Тэрбээр өөрийн байр сууриа хатуу баримталж, даруу хичээнгүй, элэгсэг зөөлөн, ёсорхог, татах хүчтэй асар их оюун ухаан, эрч хүчтэй байсан юм" гэсэн байна.
Кофи Аннан Гана улсад төрсөн. 1996 оны 12-р сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дэх чуулганаар Кофи Аннаныг НҮБ-ын 7 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
1997 оны 1-р сарын 1-нээс тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа гарч, 2001 онд улиран сонгогдсон бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь 2006 оны 12-р сарын 31-д дууссан юм. Энэ оны 8-р сарын 18-нд Кофи Аннан Швейцарт 80 насандаа таалал төгссөн билээ.
Ц.ОРГИЛ
| НҮБ-ын төв байранд Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх ёслол боллоо |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ