Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хилийн хоригийг зөрчсөн Хуан Гуайдог баривчилна
7 жил өмнө   550
Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн, өөрийгөө тус улсын ерөнхийлөгчөөр зарлаад байгаа Хуан Гуайдо өнгөрөгч долоо хоногт Лимагийн бүлгийн орнуудын хуралд оролцохын тулд хилийн дээс давсан билээ.Богота хотод болж буй Лимагийн бүлгийн орнуудын хурал энэ долоо хоногийн дундуур дуусч Гуайдо энэ долоо хоногт нутагтаа ирэхэд нь түүнийг шууд баривчилж, ял асуухаар болсон талаар "Ройтерс" агентлаг уламжиллаа. Түүнийг өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн зарласны дараахан тус улсын Дээд шүүх хилийн хориг тавьсан юм.
 
Энэ талаар  Варгас мужийн захирагч Хосе Луис Гарсиа "Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж, улс орондоо үймээн самууныг өдөөн турхирсан Гуайдог Венесуэл улсад ирсэн тохиолдолд шууд баривчлах болно" гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Гуайдо өнгөрсөн сарын 22-ний өдөр  Колумбийн хил орчмын Кукута хотоор дамжин, хил давсан. Ойрын эх сурвалжууд түүнийг энэ долоо хоногийн эхээр тус бүсээр дамжин Венесуэлд ирнэ гэжээ.
 
Ц.ОРГИЛ
Хилийн хоригийг зөрчсөн Хуан Гуайдог баривчилна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0