АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин энэ сарын 27-нд хийх уулзалтын үеэр албан ёсоор худалдааны хэлэлцээр хийж магадгүй гэж “Валл Стрит журнал” сонинд мэдээлсэн байна. Сонинд онцолсноор Бээжин АНУ-ын хөдөө аж ахуй, химийн үйлдвэр, машины салбарын бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг багасгах боломжийг судалж байгаа юм байна. Харин Вашингтон өнгөрсөн жил БНХАУ-ын бүтээгдэхүүнд ногдуулсан ихэнх хоригийг цуцлана гэдгээ амлажээ. Түүнчлэн эх сурвалжаас хоёр орны хоорондын зөрчил цаашид үргэлжилж, талууд энэ асуудлыг шийдвэрлэх нь бусдад ашигтай гэж үзэж байгаа нь хоёр оронд дотоодын эсэргүүцэл дэгдэж болзошгүйг эх сурвалжууд онцолсон байна. Харин гэрээний нэг хэсэгт зааснаар Хьюстонд төвтэй “Чениер Энержи Инк “ компаниас 18 тэрбум ам.доллараар байгалийн хий худалдаж авна гэж сонинд бичсэн байна. Вашингтон, Бээжингийн хийсэн худалдааны хэлэлцээр амжилттай болсныг хэлэлцээрт оролцогч талууд болон бусад орон сайшаасан гэж БНХАУ-ын парламентын хэвлэлийн төлөөлөгч Чжан Ёсуй онцолжээ. Тэрээр энэ нь “Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр орон нь хамтарч ажиллах боломжтойг харуулж байна” гэж хэлсэн байна.
Ц.ОРГИЛ
| Худалдааны гэрээ байгуулахаар боллоо |
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав