Хойд, Өмнөд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт 1-р сарын 9-ний өдөр хилийн бүс дэх Панмунжом тосгонд эхэлсэн юм. Уулзалт хийх болсон гол шалтгаан нь ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпд Хойд Солонгосыг оролцуулах байсан ба үүнээс гадна хоёр орны харилцааг сайжруулах давхар ач холбогдолтой байв.
Яриа хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгосын зүгээс баг тамирчдаа оролцуулахаа мэдэгдэж, өндөр албан тушаалын хүмүүс, уран бүтээлчид, хөгжөөн дэмжигчдийг ч илгээх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна. Мөн олимпын наадмын үеэрх аюулгүй байдлын талаар харилцан тохиролцож урьдчилсан арга хэмжээнүүдийг авахаар болов.
Анх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны шинэ жилийн мэндчилгээндээ дэвшүүлсэн санааг ийнхүү ажил хэрэг болгож чадсан Өмнөдийнхөн тус наадмыг хоёр улсын энх тайван, эвлэрлийн эхлэл болно гэж найдаж байна. Эх сурвалж: BBC
| Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт боллоо |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон