“Louis Vuitton” брэндийг эзэмшигч “LVMH” корпорац коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэртэй усны үйлдвэрлэлийн шугамуудаа ашиглан гар ариутгагч үйлдвэрлэж эхлэхээр болжээ.
“Франц даяар үүссэн вирусний эсрэг бүтээгдэхүүнүүдийн хомсдолыг зохицуулахад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна” гэж тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” компани мэдэгдсэн бөгөөд гар ариутгагч гелийг эмнэлгийн ажилтнуудад үнэгүй тараах ажээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр Францад коронавирусний халдварын 5400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 120 хүн нас баржээ. Дэлхий даяар 160 мянга гаруй хүнд халдварлаж, 6000 гаруй хүн нас барсан халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Францад зоогийн газар, кафе, ихэнх дэлгүүрийг хаасан байна.
| “Louis Vuitton” брэндийг эзэмшигч “LVMH” корпораци гар ариутгагч үйлдвэрлэнэ |
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ